Баян-Өлгийд нийт халдварын 80,Ховдод 55 хувьд нь дельта вирус илэрчээ

2021-08-18

ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс мэдээлснээр,  сүүлийн үед илэрч байгаа эерэг тохиолдолд дельта хувилбар 30 хувийг эзэлж байна. Тэр дундаа Баян-Өлгий аймагт 80 хувь, Ховд аймагт 55 хувь гэх мэтээр шинэ хувилбарын тархалт эрчимжиж байна.  Монголд коронавирусын гурав дахь тунг хийх талаарх  судалгааг ХӨСҮТ-д  эхлүүлж,  эмнэлзүйн туршилт хийж байна. Туршилтад улаан бүсэд ажиллаж байгаа ажилтнууд сайн дураараа хамрагдаж байгаа ажээ. Гэхдээ гурав дахь тун вакцины үйлчлэл ямар байгаа талаарх судалгааны эцийн дүн гара болоогүй аж.

Мөн вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа вакцины хамгаалах түвшин буурч байгаа гэсэн олон улсын судалгаа гарчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ