
2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дүрэмт хувцас өмсөх,өмсөхгүй дээр эргэлзээ үүсээд байсан билээ. Тэгвэл БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир энэ ойлголтыг нэг мөр болгожээ. Тэрээр:
-Цаашид бүх хүүхэд дүрэмт хувцас өмсөнө. Дүрэмт хувцас бол нэгдүгээрт, ялгаатай байдал хоёрдугаарт, эрүүл мэнд гуравдугаарт, биед тохиромжтой байдал гээд маш олон талын үр нөлөөтэй учраас боловсролын салбарын салшгүй нэг бодлого болж үргэлжилнэ. Цар тахлын хүндрэл зэргээс болоод хөдөө орон нутагт дүрэмт хувцас хичээлийн шинэ жил эхлэх үед очихгүй бол тухайн үедээ жигдрээд явна” гэжээ.