Э.Оюунболд бөхчүүдийн төдийгүй бөх сонирхогчдын эсэргүүцэлтэй барилдаж байна

Монгол улсад залуучуудын байгууллага үүссэний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гинесст бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн  барилдаан  Хүй долоо худагт болж байна. Уг барилдааны гурвын даваанд Улсын аварга Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржийг амлаж авч хаясанд бөх сонирхогчид шүүмжилж байна. Эрэмбээрээ Э.Оюунболд амлаж авах эрхтэй ч  яагаа ч гүй эрт,гурвын даваанд амлаж авч байгаа нь хоёр жилийн өмнөх өс хонзонгийн сэдэлтэй, аварга хүнээс гарамгүй жижиг үйлдэл байлаа гэж сошиал ертөнцөд шүүмжилж байна.

2019 оны баяр наадмаар Э.Оюунболд, Ц.Содномдорж нар наймын даваанд учраа таарч, Э.Оюунболд давсан. Тэд хоёулаа арслан цолтой байв. Гэвч Улсын наадамд түрүүлсэн аварга Э.Оюунболд нь  допинг хэрэглэсэн нь илэрч, түүнтэй барилдаад унасан бүх бөхчүүд эсэргүүцсэн билээ. Арслан Ц.Содномдорж тэр үед Хөвсгөл аймагт барилдаж явахдаа фэйсбүүкээрээ эсэргүүцлээ илэрхийлж байв.

Харин түүнтэй адилхан эсэргүүцэл илэрхийлж байсан Улсын аварга Н.Батсуурь 2020 оны наадмаар түрүүлсэн ч мөн л допинг илэрсэн. Гэхдээ Э.Оюунболд, Н.Батсуурь нарын хэнд ч допингийн хууль, журам үйлчилсэнгүй. Учир нь 2019 онд түрүүлсэн Э.Оюунболд дээр нөгөө хууль, журам нь гацчихжээ. Хууль хэрэгжүүлэх субьектүүд нь хөдлөөгүй гэсэн үг. Үүний шалтгааныг УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэтэй холбож авч үздэг. Учир нь Э.Оюунболд түүний шавь. Ард нь байгаа Хэнтийн албан тушаалтнууд ч нөлөөлдөг гэлцэнэ.

Харин энэ удаагийн МЗХ-ны 100 жилийн барилдаанд  Н.Батсуурь нарын бөхчүүд барилдахгүй гэдгээ илэрхийлж, бөх сонирхогч түмнээсээ уучлалт гуйсан билээ.

Харин Э.Оюунболдыг бөхчүүд төдийгүй бөх сонирхогчид шүүмжилж байгаа ч барилдсаар байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn