Ц.Мөнхцэцэг:Монгол дахь барилгын будгууд нь хүний биед асар ХОРТОЙ химийн бодистой байна

2020-10-29

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж, дэмжлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

ЕХ-той хийж байгаа эдийн засгийн харилцааг өргөн утгаар нь буюу Монгол Улсын геополитикийн хэмжээнд авч үзэх ёстой. Хоёр гүрний дунд, далайд гарцгүй улсын хувьд Европын Холбоо бол Монгол Улсын гуравдагч хөрш. Ардчилал, эдийн засаг, улс төрийг олон улсын тавцанд дэмждэг томоохон институт. ЕХ-ноос Монгол Улсыг Ази дахь үнэ цэнэтэй түнш гэж нэрлэж ирсэн.

Уул уурхайг давамгайлсан эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нэвтрүүлэхэд 1993 оноос хойш хийгдсэн хэлэлцээрүүд нилээд үр дүн авч ирсэн. Монголын бүх бараа, бүтээгдэхүүн Европын зах зээл дээр тарифын хөнгөлөлттэй гарч байгаа. Тарифын хөнгөлөлт эхэлснээс хойш Европын зах зээлд гаргасан экспортын дүн 15 сая евро болж өссөн. Цаашид энэ дүнг өсгөх боломж бидэнд бий.

Үүний тулд Монголын бараа, бүтээгдэхүүнд Европын стандартыг тогтоох шаардлагатай байна.

Монголын судлаачдын хийсэн судалгаанаас үзэхэд Монгол дахь бараа, бүтээгдэхүүн тэр дундаа барилгын бүтээгдэхүүн, будганд  хүний бие асар их хэмжээний хортой бодис байна. Тийм учраас хүнсний бус бүтээгдэхүүний стандартыг олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай.

Стандартаа сайжруулж байж Европын зах зээлд гаргах боломжтой болно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ