Могойтой тааралдвал харж байхыг сануулав

2021-08-13

Нийслэлд могой орж ирсэн тухай нийт 30 гаруй дуудлага холбогдох албаны утсанд иржээ. Гэхдээ яваад очтол могой нь алга болсон тохиолдол гарсан гэнэ. Тиймээс могой харсан бол нийслэлийн Байгаль орчны газрын 323780  дугаарын утсанд яаралтай мэдэгдэх ажлын бус цагаар нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 310005  дугаарын утсанд мэдэгдэх хэрэгтэй. Мөн харсан могойныхоо байршлыг дуудлагын хүн иртэл харж байхыг албаныхан сануулж байна.

Нийслэлд орж ирж буй могой нь  бамбай хоншоорт хортой могой бөгөөд идэш тэжээл хайж голдуу орж ирж байгаа гэнэ. Хотын суурьшлын бүс тэлж байгаатай холбоотойгоор могойны амьдрах орчин хумигдсан байна.

Мөн  Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт үерийн усаар дамжин могой орж ирсэн гэх дуудлага ч ирж байгаа аж.

  БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙН ШИНЖ

Хад асгатай газраар амьдардаг энэхүү могой нь 70 орчим см урттай, ерөнхий зүс нь хул шар эсвэл хар хөх өнгөтэй нуруу болон сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай хүүхэн хараа нь босоо байна.

Холбоотой мэдээ