Өчигдөр вакцин хийлгэсэн 17 настай хүүхдэд таталт өгч, сэхээнд оржээ

2021-08-13

Сонгинохарйхан дүүргийн есдүгээр хороонд оршин суугч хүүхэд өчигдөр вакцины хоёрдугаар тунг хийлгэснийхээ дараа сэхээнд орж, ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Тухайн хүүхэд нь энэ жил 12 дугаар анги төгсөж буй бөгөөд ямар нэгэн суурь өвчингүй эрүүл саруул гэдгийг охины ээж нь мэдээллээ.

Хүүхдийн хувьд одоогоор ухаан орсон байгаа бөгөөд толгой хүчтэй өвдөх, цус бүлэгнэх шинж тэмдэг илэрч байгаа аж.

Pfizer вакцин хийлгэсэн бөгөөд вакцин хийлгэсний дараа хүчтэй таталт өгч, даралт ихсэж, сэхээнд оржээ.

Холбоотой мэдээ