
Баян-Өлгий аймагт 25 мянга орчим хүн аяллаар очсон нь халдварын тоог нэмэгдүүлж, орон нутагт гарч буй нийт халдварын 30 хувь нь тус аймагт гарч байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн.
Тэгвэл энэ сарын 15-наас эхлэн 24-нийг хүртэлх хугацаанд тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаажээ. Энэ талаар тус аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Ингэснээр аялагчдыг оруулахгүй болж байна. Жил бүр тус аймагт орших Алтай Таван Богд хайрханыг дотоодын аялагчид олноор зорьдог болоод байгаа билээ.