Монгол Улсын гадаад өр 30.8 тэрбум ам.долларт хүрчээ

2020-10-29

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Европын холбооноос хэрэгжүүлж байгаа тусламж, зээл дээр татварыг авахгүй байх хүсэлтийг тавьсны дагуу хүлээж авч байгаа. Одоо хэрэгжих 50.9 сая еврогийн дэмжлэгийг төсөв дээр авч, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, МСҮТ төгсөгчдөд зориулсан ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 2020-2023 онуудад 50.9 сая төгрөгийг дөрөв хувааж олгоно.

ЕХ-ноос авч байсан буцалтгүй тусламж:

  • 2006 он хүртэл 70 гаруй сая еврогийн буцалтгүй
  • 2007-2011 онуудад 14 сая еврогийн буцальгр
  • 2011-2015 онуудад нийт 15 сая евро
  • 2015-2020 онуудад 52 сая еврогийн буцалтгүй тусламжаар боловсрол, ажил эрхлэлтийг дэмжих гэх мэт техникийн тусламж үзүүлжээ.

1990 оноос хойш ЕХ-ноос нэг ч төгрөгийн зээл аваагүй.

Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын гадаад өр гэж хоёр өөр зүйл байгаа. Монгол Улсын гадаад өр 30.8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс ААН буюу Оюутолгой, Монголын Алт, МИАТ компаниудын өр 19.1 тэрбум ам.доллар. Орж ирсэн хөрөнгө оруулалт нь тухайн улсын гадаад өр болж явах тохиолдол олон бий. Засгийн газрын өр 7.9 тэрбум ам.доллар байгаа. Хөгжлийнхөө үед буюу 1990 оноос хойш гурав орчим тэрбум ам.доллартай тэнцэхүйц буцалтгүй тусламжийг авсан байдаг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ