ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтанцомыг томилжээ

2021-08-12

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө өгсөнийг өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Л.Бямбасүрэн нь 2016-2021 оны хооронд ИНЕГ-ын даргаар таван жил ажилласан юм.

Тэгвэл ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомыг томилжээ. Б.Алтанцом нь иргэний нисэхийн салбарт инженерийн албан тушаалаас эхлэн тасралтгүй 37 жил ажиллаж байгаа нэгэн аж. Мөн энэ хугацаанд  ИНЕГ-ын дэд даргаар гурван удаа томилогдон ажиллаж байсан байна.

Холбоотой мэдээ