Тайланд улс Ковид-19-ийн эсрэг хамрын цацлага хэлбэрийн вакциныг эмнэлзүйн туршилтад оруулна

2021-08-12

Тайландын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үндэсний газар, тус газрын судлан бүтээсэн Ковид-19-ийн эсрэг хамрын цацлага хэлбэрийн хоёр тунт вакциныг энэ оны эцэс гэхэд эмнэлзүйн туршилтын эхний шатанд хамруулах төлөвтэй байгаагаа зарлажээ.

Тус газрын дэргэдэх Үндэсний генетикийн болон биотехнологийн судалгааны төвөөс бие даан бүтээсэн Ковид-19-ийн эсрэг хамрын цацлага хэлбэрийн хоёр төрлийн вакциныг амьтанд турших үе шатыг дуусгаж, үр дүн сайн байгаа учир Тайландын Эрүүл мэндийн яамны Хүнс, эм бэлдмэлд хяналт тавих газарт эмнэлзүйн туршилт хийх хүсэлт гаргасан гэжээ.

Судалгааны төвийн вакцин судлалыг хариуцсан захирал Анан Кехуатана хэлэхдээ, судлаачид хоёр төрлийн вакцины дельта вирусийн эсрэг хир үр дүнтэй үйлчилж буйг турших болно. Хүнс, эм бэлдмэлд хяналт тавих байгууллагын зөвшөөрлийг авсны дараа энэ оны эцэс гэхэд эхний шатны эмнэлзүйн туршилтаа эхлүүлж, ирэх оны 3-р сард хоёрдугаар шатны эмнэлзүйн судалгаа хийж, ирэх оны дунд үеэр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байна гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ