Оюутолгойн ТУЗ-д Монгол улсыг төлөөлөх хоёр гишүүнийг томилжээ

Засгийн гараас өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монгол улсыг төлөөлөх хоёр гишүүнийг томилжээ.

JP Morgan хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байсан, 1978 онд төрсөн н.Баясгалан, геологич инженер мэргэжилтэй, мөн 1978 онд төрсөн н.Ган-Очир нарыг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ. Нийт 46 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлснээс одоогоор энэ хоёр хүнийг сонгоод байгаа аж.

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурвыг нь Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог юм.

Сонгон шалгаруулалтыг өнгөрөгч есдүгээр сард зарласны дагуу хоёр төлөөллийг Засгийн газраас ийнхүү томилжээ.

Сонгон шалгаруултад нэр дэвшигчдэд геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан; Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай байх зэрэг шалгуурыг тавьсан.

Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай байх зэрэг шалгуурыг ч мөн тавьсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ