Х.Нямбаатар: Хэвлэн нийтлэхэд тухайн албан тушаалтнаас зөвшөөрөл авахаар хуульчилсан зүйл байхгүй

2021-08-12

УИХ-ын намрын чуулганаар “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл” хэлэлцэх гэж бэлдэж буй. Тус хуульд Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх” цаашлаад хардах эрхийг “боомилсон” заалт оруулсан хэмээн шүүмжилж байгаа. Тухайлбал, хэрвээ хэн нэгэн албан тушаалтан, УИХ-ын гишүүдийн талаар мэдээлэхдээ өөрөөс нь зөвшөөрөлгүй аваагүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн мэдээлэл цацагдсан.

Энэхүү асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар хийжээ. Тэр “Рио-той холбоотой, авилгатай холбоотой асуудлуудаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийн санхүүжилтээр гүтгэлгүүд хийгдэж байна.

Тухайлбал, МУ-ын Эрүүгийн хуулиар хүчингийн гэмт хэрэгт торгууль ногдуулах шийтгэл огт байхгүй. Хэвлэн нийтлэхэд тухайн хүнээс зөвшөөрөл авахаар хуульчилсан зүйл байхгүй. Эцэст нь хэлэхэд хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахын төлөө эцсээ хүртэл явах болно” гэжээ.

Холбоотой мэдээ