Ирэх 11-р сард бүх нийтээрээ хоёр өдөр амарна

Ирэх арваннэгдүгээр сард бүх нийтээр хоёр өдөр амарна. Арваннэгдүгээр сарын 16-ны Даваа гаригт Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдөр, 26-ны Пүрэв гаригт Улс тунхагласан өдөр болох юм.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Чингис хааны төрсөн өдрийг Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоолгож, зарлиг гаргасан. Энэ өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн.

Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 16-нд Их хааны мэндэлсэн хэмээх өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна. 

Тэгвэл 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан. Энэхүү өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

Түүнчлэн 2012 оноос уг өдрийг “тэмдэглэлт өдөр” хэмээх  болсон бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ жил бид Улс тунхагласны 96 жилийн ойг тэмдэглэнэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ