Оюутан, залуусыг өдрийн 50 мянган төгрөгийн цалинтайгаар ургац хураалтанд ажиллуулахаар шийдвэрлэлээ

2021-08-11

Их, дээд сургууль, МСҮТ-ийн оюун залучууд, цэргийн алба хаагчид болон ажил хайж байгаа иргэдийг намрын ургац хураалтанд цалинтай ажиллуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн талаар Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан  мэдээллээ.

Нийт 8000 орчим ажиллах хүчин хэрэгтэй гэж тооцоолжээ. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээ хийж, өдрийн 50 мянган төгрөгийн цалингаар ажиллуулна гэв.

БШУЯ, ХЗДХ-ийн сайд нарт чиглэл өгсөн учраас оюутан, сурагчдыг ажиллуулах бол тусгай зохицуулалт хийж ажилуулна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ