Н.Түвшинбаяр Э.Энхбат начны эмнэлгийн төлбөрийг төлөлгүй, утсыг нь авахгүй блоколжээ

Олимпийн аварга, Хөдөмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед халдаж хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Улсын начин Э.Энхбат өдгөө БНСУ-д эмчлүүлж буй.

Тэгвэл Н.Түвшинбаяр Э.Энхбат начны эмнэлгийн төлбөрийг төлөлгүй, утсыг нь авахаа байсан талаар гэргийн Б.Нандинцэцэг нь цахим орчиндоо мэдээлжээ.

Түүний гэргий Б.Нандинцэцэг “Шүд зуугаад аль болох сайн сайхан зүйл бодоод өдөр хоногийг өнгөрүүлж байгаа. Сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэж байсан аз жаргалтай амьдралаа үгүйлж байна. Түвшинбаярт ханын минь эмчилгээний зардлыг цаг тухайд нь хурдан төлөхийг дамжуулаад хэлээд өгөөрэй. Намайг Viber хаягаараа блоклосон бололтой. Бид зөвхөн эмчилгээний төлбөрөө л нэхэж байгаа” хэмээн цахим хуудсандаа бичжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn