
Өмгөөлөгч Л.Батжав ирэх аравдугаар сарын 10-нд болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-аас өрсөлдөх хүсэлтээ өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлд хүргэж байгаа талаар мэдэгдлээ.
Тэрбээр гишүүнээр сонгогдвол хийх ажлынхаа нэгээр малын хулгайд ногдуулдаг ялыг чангатгана гэлээ.
Тэрбээр “Эрүүгийн хууль дээр нийтэд тустай хөдөлмөр эрхлэх эсхүл хорих ял оноох ялыг сонгомол байдлаар шийтгэх болсон. Үүнд хорих ял оноох ёстой. Нийтэд тустай хөдөлмөр эрхлэх гэдэг нь хэдэн өдөр цаг бүртгүүлээд л болдог. Хуульчийнхаа хувьд хууль боловсруулах үйл явцад хувь нэмрээ оруулна.
Малын хулгайд 15-20 жилийг өгөх ёстой. Өндөр ялтай учраас иргэд мал хулгайлахаа болино” гэсэн юм.