• Байшин нь шатсанаас 17-20 насны гурван хүн амиа алджээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ард иргэд та бүхэн галлагааны аюулгүй байдлыг хангаж, үнс нурам ил задгай хаяхгүй, яндан зуухныхаа хэвийн байдлыг байнга шалгана уу!

    Орбитод байшин шатаж 17-20 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд өртөн амиа алджээ.

    Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 27-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан.

    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06:40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраажээ.

    Хүн нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 1 цаг 20 минут ажилласан.

    Уг гал түймэрт иргэн С /20 настай, эрэгтэй/, иргэн Б /20 настай, эрэгтэй/, иргэн А /17 настай, эмэгтэй/ нар өртөж амиа алджээ.

    Эх сурвалж: ОБЕГ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ