• Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчтой танилц

    Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг тодруулжээ.
    Дараа нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурал болж, нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцлөө. 2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах юм.
    Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг, нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр, нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн, нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нарыг томилохоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.

    Д.Ихбаяр

    Д.Ихбаярын тухайд Баянгол дүүрэгт төрж, өссөн унаган хүүхэд нь. Эрх зүйч, Монгол Япон хэл орон судлаач мэргэжилтэй, хэл шинжлэлийн магистр зэрэгтэй. Нийслэлийн МАН-н хорооны сургалт, судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн даргын албыг хашдаг.

    Ажлын туршлага:

    • 2008-2009 ИЗОУИСургуулийн гадаад харилцааны мэргэжилтэн
    • 2009-2013 ИХ засаг лицей сургуулийн захирал
    • 2013-2014 БГД-ийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга
    • 2014-2016 БГД-ийн ЖДҮ дэмжих төвийн дарга
    • 2016-2018 СХД-ийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.
    • Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүн, НАМЗХ-н бага хурлын гишүүн, УЗ-н гишүүн нийслэл бүс хариуцсан нарийн бичгийн дарга.

    Б.Сүхбаатар

    • Төгссөн сургууль : 1998-2002 Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль, 2008 Удирдлагын академи Бизнес удирдлага, 2012-2014 Удирдлагын академи Төрийн удирдлага
    • Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд, Төрийн удирдлагын магистр
    • Ажилласан байдал : 2002-2009 “Суман гүн трэйд” захирал, 2009-2012 Улаанбаатар Бизнес хөгжлийн төв НӨҮГ дэд захирал, 2012-2014 TV10 Захирал, 2014 Эрүүл хүнс ХХК-ийн захирал
    • Сонгуульт ажил : 2008-2012 БЗД-ийн 24-р хорооны ИНХ-ын дарга, 2008-2012 БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2012-2016 БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, МАН- ын бүлгийн дарга, 2009-2014 Говь-Алтай аймгийн Ирээдүй Алтай Залуучуудын холбооны Тэргүүн, 2012 оноос БЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 2013 оноос МАН-ын бага хурлын гишүүн, 2009 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон. 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон. 2016 оноос НИТХ-ын Өргөдлийн хорооны даргаар сонгогдсон.

    Ж.Сандагсүрэн

    Боловсролын байдал:

    • 1986-1996 онд Нийслэлийн 73 дугаар дунд сургууль
    • 1997-2001 онд МУИС-ХҮДС-ийг Эдийн засаг, Математик загварчлалын мэргэжлээр бакалавр зэрэг
    • 2003-2005 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэг
    • 2002 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын мэргэшүүлэх сургалт
    • Боловсрол, мэргэжил:
    • 2001-2004 СХД-ийн ИТХ-ийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга,
    • 2005-2013 онд “Очир-Ундраа” группын Захирлын зөвлөлийн гишүүн, газрын захирал
    • 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч
    • 2013-2016 Монгол Улсын Их хурлын гишүүний зөвлөх
    • 2016 оны 8 сараас СХД-ийн Засаг дарга

    Н.Баярчимэг

    Н.Баярчимэг нь АНУ-д магистр хамгаалж, Люксембургийн хамтын ажиллагааны нийгэмлэг болон Харвардад мэргэжил дээшлүүлж, хууль эрх зүй, олон улсын бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн удирдлагын багт ажиллаж ирсэн.

    З.Төмөртөмөө

       З.Төмөртөмөө нь УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан.

    Б.Одсүрэн

      Б.Одсүрэн нь Метро Девелопмент Группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, МХБХ-ны сахилга батын хорооны гишүүн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ