Могойтой таарсан болон хатгуулсан үед АНХААРАХ ЗҮЙЛС

2021-08-10

Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд НБОГ-ын 323780, 310005 утсан дуудлага мэдээллийг яаралтай өгөөд мэргэжлийн хүмүүс очих хүртэл ажиглаад байж байх хэрэгтэй. Ингэхдээ могойгоор оролдохгүй, уурыг нь хүргэж болохгүй.  Үхсэн мэт хөдөлгөөнгүй хэвтэж байгаа могойг ч оролдож, хатгаж үзэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь Rinkhals зэрэг зарим зүйлийн могой нь үхсэн мэт тайван хэвтдэг байна.

Манай суурьшлын бүсэд орж ирэх болсон бамбай хоншоорт нь могойн дотроос хамгийн хортой могой юм. Хэрэв таны таарсан могой:

  • Могойны толгой газар, хэвтээ байрлалд байвал аюулгүй,
  • Харин могой толгойгоо газраас хөндийрүүлэн босоо байрлалд орж, зарим зүйлийн могойны хувьд хүзүүний хоёр тал нь тэлж, малгай маягийн хэлбэр үүсгэж байвал тань руу дайрах гэж буйг илтгэнэ.

Энгийн иргэд могойг шууд хараад хортой, хоргүйгээр нь ялгахад төвөгтэй. Могой амьдарч байгаа газар нутгийнхаа онцлогоос хамаарч өөр өөр өнгөтэй бөгөөд хүүхэн хараагаар нь хортой эсэхийг нь ялгаж болно. Хортой могойн хүүхэн хараа босоо байдаг. 

  • Могойны өөдөөс алхаж эсвэл могойн дээр гишгэвэл хурдан зайлсхийх хэрэгтэй.
  • Харин нэг метрийн зайд байвал эхлээд хөдөлгөөнгүй байж, могойн зан байдлыг ажиглах нь зүйтэй. Удаанаар хойшоо зайгаа авснаар могой таныг дайсан гэж харахгүй, довтлох магадлал буурдаг байна.

Хэрэв хазуулбал аль болох хөдөлгөөнгүй байж, тайван байх хэрэгтэй. Ингэснээр цусны эргэлтийг удаашруулж хорыг биеээр хурдан тархахаас сэргийлдэг байна.

Хортой могойг гурван төрөлд хуваадаг бөгөөд аль ч төрөлд хазуулсан байсан хорыг амаараа сорж авахгүй байх хэрэгтэй. Хэрэв сорж буй хүний ам дотор ил шарх байвал тухайн хүн ч хордох боломжтой юм.

Түүнчлэн могойд хатгуулсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаад, шингэн зүйл их хэмжээгээр ууж аль болох хөдөлгөөнгүй хүлээх ёстой.

Иргэд амарч зугаалах үедээ өндөр өвстэй газраар урт түрийтэй гутал өмсөж, могойд хатгуулахаас сэргийлэхийг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ