Наадмын өдрүүдээр Хөвсгөлийг зорьсон аялагчид 30 тонн хог орхиод явсныг цэвэрлэж дууслаа

Бүх нийтийн амралтын 5 хоногт Хөвсгөл нуур орчимд 30 тонн хог хаягдлыг аялагч, амрагчид үлдээгээд буцсаныг байгаль хамгаалагчид тээвэрлэн, зайлуулсан байна.
Урсгал усанд сүү дусаадаггүй, үлдээх буйраа цэвэрлээд буцдаг уламжлалтай бид өнөө цагт байгаль орчин, ундны усны эх үүсвэрээ хамгаалахад онцгой анхаарах цаг болсон. Хүслийн хад орчмыг бохирдлоос сэргийлэх, аялагч, амрагчдын ая тух, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн удирдлагууд хамтран ажиллахаар боллоо.
“Шашин талаасаа болон бидний дадал хэвшлээс орчны бохирдол ихсэж байна. Хатгал сумын байгаль хамгаалагчид тогтмол ирж цэвэрлэгээ хийх, сүү, архи, хадаг өргөхгүйгээр зан заншил үйлдэх мэдээллийг өгсөөр байна. Хүн болгон зөв зайн үйл үйлдэж, орчны бохирдол бий болгохгүй байя” гэж БОАЖ-ын сайд Н.Уртнасан уриалсан юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn