Монгол иргэд түгээмэл зорчдог 22 улсад зорчиход тавигдаж буй шаардлага, визийн мэдээллийг хүргэж байна.
АВСТРАЛИ
Хилийн горим: Тус улс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөвхөн байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэдийг нэвтрүүлж байгаа бөгөөд бусад зорилгоор зорчих гадаад улсын иргэд Австрали Улсын Дотоод хэргийн яамнаас хил нэвтрэх зөвшөөрөл авч зорчих боломжтой. ПГУ шинжилгээний сөрөг хариутай байна.
Визийн олголт: Виз олголтыг хязгаарласан. Австрали Улсын Дотоодын хэргийн яамны зөвшөөрлөөр нэн шаардлагатай хүмүүст зохих ангиллын визийг тус улсын ЭСЯ олгож байна.
Тусгаарлалт: Коронавирус халдварын эсрэг вакцинд хамрагдсанаас үл хамааран гадаад улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлаж байгаа бөгөөд тусгаарлалтын 13 дахь хоногт ПГУ шинжилгээ авна.
Сургалтын виз: Сургалтын визийн мэдүүлгийг хүлээн авч байгаа боловч виз олголт удааширалтай байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
АНУ
Хилийн горим: Хилээр нэвтрэхээс өмнө сүүлийн 14 хоногийн хугацаанд коронавирусын халдвар өндөр байгаа улс орнууд болох БНХАУ, Иран, Европын Холбоо, ИБУИНХУ, Ирланд, Бразил, Энэтхэг зэрэг улсад зорчсоноос бусад хүмүүсийг улсын хилээр нэвтрүүлж байна. 72 цагийн доторх ПГУ шинжилгээний сөрөг хариу эсхүл сүүлийн 90 хоногийн дотор коронавирусын халдвар авч, бүрэн эдгэрснийг нотлох баримт бичигтэй байна.
Визийн олголт: Бизнес/жуулчны, хөдөлмөрийн, сургалтын, дамжин өнгөрөх, шашны, гэрийн ажилтны, хэвлэл мэдээллийн ажилтны болон гэрээт хөрөнгө оруулагчийн ангиллын виз олгож байна. Виз мэдүүлэх цахим хуудас: https://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-visaapply.asp
Тусгаарлалт: Тусгаарлалтын горим байхгүй.
Сургалтын виз: АНУ-ын их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн танхимын сургалтад шилжиж байгаа тул танхимаар суралцах зорилгоор тус улсад зорчих, шинээр виз мэдүүлэх боломжтой.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
БНСУ
Хилийн горим: Тус улсад зорчих 6 наснаас дээш насны хүмүүс ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх бөгөөд шинжилгэний хариуг солонгос болон англи хэлэнд хөрвүүлэх шаардлагатай. Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх бөгөөд тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлж байх тусгай аппликейшныг /Quarantine report Self check/ хилийн боомтын ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ.
Визийн олголт: 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө олгосон бүх төрлийн богино хугацааны визийг хүчингүйд тооцож, олон удаагийн нэвтрэх визийн үйлчлэлийг түр хугацаагаар зогсоогоод байна. Удаан хугацаагаар оршин суух, сургалт, эмчилгээ, хөдөлмөрийн гэрээ, байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн гэр бүлийн гишүүн зэрэг гадаад улсын иргэдэд виз олгож байна.
Тусгаарлалт: Тусгаарлалтын 14 хоногийн дэглэм үйлчилж байна. Тус улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж байгаа бол бусад гадаад улсын иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдана. Төлбөр 100-120 ам.доллар. ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан албан томилолт, хурал зөвлөгөөн, гэр бүлийн гишүүддээ зочлох болон ар гэрийн гачигдалтай гадаад улсын иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөх боломжтой бөгөөд урьдчилж тус улсын ЭСЯ-нд бүртгүүлж, зөвшөөрөл авна.
Сургалтын виз: Сургалтын визийг хэвийн олгож байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
БНХАУ
Хилийн горим: Бээжин, Шанхай, Тяньжин, Чунчин, Чөндү, Далянь зэрэг хот, муж Япон, БНСУ, Сингапур, Англи, Итали зэрэг улсаас олон улсын нислэг хүлээн авч байна. Ингэхдээ хилээр нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор БНХАУ-ын ДТГ-аас хүлээн зөвшөөрсөн хоёр өөр лабораторид 24 цагийн зайтай ПГУ шинжилгээ өгч, сөрөг хариуг авсны дараа БНХАУ-ын ДТГ-аас “HS” тэмдэглэгээтэй эрүүл мэндийн ногоон зөвшөөрөл /код/ эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг авах шаардлагатай. Авто замаар холбогдох хилийн зөвшөөрөл авч нэвтэрнэ.
Визийн олголт: Виз олголтыг хязгаарласан. Тус улсын Гадаад хэргийн яамны зөвшөөрлөөр маш цөөн тооны нэн шаардлагатай хүмүүст виз олгож байна.
Тусгаарлалт: Гадаад улсаас ирж буй хүмүүсийг вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаарч, тухайн улсад нэвтрэх эхний муж, хотын тусгаарлалтын горимоос шалтгаалж 14-28 хоногийн хугацаатай тусгаарлана.
Сургалтын виз: БНХАУ-ын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа гадаад улсын оюутнуудын асуудлыг шийдвэрлэх тухай тус улсын ГХЯ-наас мэдэгдсэн.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
ОХУ
Хилийн горим: ОХУ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэн, ОХУ-ын иргэний гэр бүлийн гишүүн гадаад улсын иргэн болон зохих зөвшөөрөл, виз авсан гадаад улсын иргэдийг нэвтрүүлж байна. ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.
Визийн олголт: Виз болон урилга олгохыг хязгаарласан бөгөөд ОХУ-ын холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр тус улсын ЭСЯ виз олгож байна.
Тусгаарлалт: Тусгаарлалтын горим байхгүй бөгөөд зөвхөн гадаад улсаас ирж буй оюутнуудыг оюутны байранд 10 хоног ажиглалтад хамруулна.
Сургалтын виз: ОХУ-тай харилцан хилээ нээсэн гадаад улсын оюутнуудыг тус улсад нэвтэрч танхимаар хичээллэхийг зөвшөөрч байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Тайланд
Хилийн горим: Гадаад улсаас Тайланд Улсад ирж буй хүмүүс тус улсын ЭСЯ-нд урьдчилж хандан “Certificate of entry” буюу орох зөвшөөрөл авах шаардлагатай. Тус гэрчилгээг авахаас өмнө болон хилээр нэвтрэхээс өмнө ПГУ шинжилгээний сөрөг хариутай байна. Үүнээс гадна 6 сарын хүчинтэй хугацаатай, 100,000 ам.долларын эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой даатгалд хамрагдах шаардлагатай.
Визийн олголт: Монгол Улсын иргэдийн хувьд 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой бөгөөд ингэхдээ Бээжин дэх Тайланд Улсын ЭСЯ-наас “Certificate of entry” гэрчилгээг урьдчилан мэдүүлж авна.
Тусгаарлалт: Коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч 14 хоног тусгаарлагдана. Харин вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн хүмүүс зөвхөн Пукет арал руу “Sandbox” хөтөлбөрийн дагуу зорчиж арлаас гаралгүйгээр тусгаарлагдахгүй байх боломжтой. Энэ хугацаандаа 3 удаа ПГУ шинжилгээ өгнө.
Сургалтын виз: Тус улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрсөн их, дээд сургуульд суралцах гадаад улсын оюутан зохих ангиллын виз болон “Certificate of entry” урьдчилж мэдүүлснээр Тайланд Улсыг зорих боломжтой.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Швед, Япон, Хонгконг зэрэг бусад улсын мэдээлэлтэй ЭНД-ээс танилцана уу.