Т.Ням-Очир: Хүүхэд бүрийг ижилхэн дүрэмт хувцас өмс гэхгүй

2021-08-09

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир шинээр  форм худалдан авахгүй байж болох зохицуулалтыг тухайн сургууль, эцэг эхийн зөвлөл хамтран шийдэх боломжтой гэв.

Тэрбээр ”

Сурагчийн дүрэмт хувцасаар жигдрэх эсэхийг сургууль, эцэг эхийн зөвлөл хамтраад шийдэх боломжтой. Заавал бүгдийг нь ижилхэн форм худалдаж авч өмс гэдгээс илүүтэй сургуулийнхаа онцлогт тохирсон шийдлийг гаргах ёстой.

Гэхдээ дүрэмт хувцасны улмаас ялгарах, хүүхдийн эрх зөрчигдөх байдлаас сэргийлэхийг зөвлөж байна. Дүрэмт хувцас өмсөхгүй бол зарим хүүхэд таван өдөр нь таван өөр хувцастай, зарим нь нэг хувцастай байх нөхцөл байдал үүсэж болзошгүй. Улмаар нөгөө хүүхэд маань шоолуулах, хичээлдээ явах сонирхолгүй болох эрсдэлтэй.

 Маш олон шийдэл бий. Есдүгээр сарын 1-нд дүрэмт хувцасны хангамж хүрэхгүйгээс болоод хөдөө орон нутгийн хүүхдүүд цагаан, цэнхэр цамц, хар өмөөрөө жигдрээд явдаг шийдлүүд бий.

Хамгийн гол нь хүүхдийн эрхийг зөрчирхгүй, ялгаатай байдал үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ