
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ.
Өмнөх жил өөрсдөө мэдээллээ оруулж, хүсэлтээ гаргаж сургуульдаа бүртгэдэг байсан бол parent.edu.mn вебсайтаар дамжуулан 100 хувь цахимаар бүртгэнэ.
2015.01.01-ээс 2015.12.31-ныг хооронд төрсөн зургаан настнуудыг цахимаар бүртгэнэ.
Эцэг, эх нь наймдугаар сарын 16-25-ны өдрүүдэд parent.edu.mn сайтаар орж баталгаажуулах бөгөөд тус сайт нь зөвхөн наймдугаар сарын 16-наас эцэг, эхчүүд нэвтрэн орох боломжтой болохыг анхаарна уу.
Ингэхдээ:
- Хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан, аль сургуульд хуваарилагдсаныг харна.
- Эцэг, эх, асран хамгаалагчийн аль нь болохоо тодруулж, оруулна.
- Эцэг, эх, асран хамгаалагч утасны дугаараа оруулан баталгаажуулснаар бүртгэл үүснэ.
- Сургууль анги, бүлгийг автоматаар хуваана.
- Баталгаажуулахдаа оруулсан утасны дугаараар элсэлт баталгаажсан талаарх мэдээлэл ирнэ.
Баталгаажуулаагүй эцэг, эхчүүдэд хороо, дүүргээс нь нь залгаж, мэдэгдэнэ гэлээ.
Харин хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийгдэх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг систем гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургууль дээр ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож бүртгүүлээ баталгаажуулах шаардлагатай. Хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэлд нэвтэрч шалгах хэсэгт шаардлагатай тохиолдолд холбоо барих тухайн сургуулийн утасны дугаар байршсан байх болно.