Алтанбулагийн боомтоор ГАДААД жолооч нарыг нэвтрүүлэхгүй байх санал гаргалаа

2020-10-26

Улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар мэдээллийг шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.

Алтанбулагийн боомтоос ачаа тээврийн жолооч нарын халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ачаа, тээврийн гадаад жолооч нарыг нэвтрүүлэхгүй байх саналыг УОК-оос гаргажээ. Өнөөдрийг хүртэл нийт 28 ачаа, тээврийн жолоочоос коронавирусын халдвар илрээд буй.

Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Алтанбулагийн боомтоос нааш транзит тээвэр нэвтрүүлэхгүй, харин:

  • Вагонд шилжүүлэх боломжтой ачааг вагонд ачих,
  • Боломжгүй бол жолоочийг нь сэлгэх,
  • Заримыг нь ААН-үүд тухайн бүс нутгаас очиж авах юм.

Алтанбулагийн чөлөөт бүсийн хашааг арванхоёрдугаар сарын 1 хүртэл бэлтгэл ажлыг хангана гэлээ. Зөвхөн Алтанбулаг гэлтгүй Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуурын боомт дээр тусгай бүс бий болгож, тэндээс нь ачаа, бараагаа авдаг, жолоочоо сэлгэдэг болох зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ