Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам ЕСӨН өдөрт 205 км гүйжээ

Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам гүйлтийн ес дэх өдөртөө 205 километр замыг туулж, Дорноговь аймгийн Сайншанд суманд очжээ.
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам Монгол Улсын өмнөд хил болох Дорноговь аймгийн Замын-Үүдээс хойд хилийн зурвас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хүртэл 1100 км замыг явганаар туулахаар наймдугаар сарын 1-ний өдөр замд гарсан. Тэрбээр өнөөдөр 9 дэх өдрөө гүйж, 205 км зам туулж өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд ирлээ.
Хилчин бүсгүйчүүдийн тэсвэр тэвчээрийг харуулахаар 9-р сарын 17-ны өдөр замдаа гарсан тэрбээр “Эх орны төлөө, эв нэгдлийн төлөө зүгээр л гүй!” гэсэн уриатайгаар гүйж буй юм.
Монгол эмэгтэйн тэсвэр хатуужил эр зоригийг харуулж байгаа бүсгүй чамд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn