Дэлхийн хамгийн бяцхан буюу 212 грамм жинтэй төрсөн охин эрүүл өсөн, бойжиж байна

2021-08-09

Дэлхийн хамгийн бяцхан буюу 212 грамм жинтэй төрсөн охин 13 сарын хугацаанд эрчимт эмчилгээний тасагт хэвтсэний дараа эрүүлжин, эмнэлэгээсээ гарчээ.

Квек Ю Шуаны ээж жирэмсний хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар 25 долоо хоногтой байхдаа түүнийг яаралтай хагалгаагаар төрүүлжээ.

Хэдийгээр төрөх ёстой хугацаа хүртэл дөрвөн сарын зай байсан ч эх, хүүхдийн хоёулангийнх нь амь насанд халтай байсан тул эмч нар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хорвоод мэндлэх үедээ Ю Шуан ердөө нэг ширхэг алимны буюу 212 грамм жинтэй, 24 см өндөр байв. Харин одоо тэрбээр эрүүл, 6.3 кг жинтэй болжээ.

Анх түүнийг төрөхөд амьдрах найдвар бага хэмээж байсан ч Сингапурын эмнэлэгт 13 сар үргэлжилсэн эрчимт эмчилгээний үр дүнд ийнхүү эмнэлгээс гарч байна.

Квек Ю Шуан нь дэлхийн хамгийн бяцхан хүүхэд бөгөөд түүнийг төрөхөөс өмнө 2018 онд АНУ-ын Айова мужид 245 грамм жинтэй мэндэлсэн охин уг тодорхойлолтыг эзэмшиж байв.

Эцэг, эх нь Ю Шуаны эмчилгээний төлбөр болох 270,601 ам.долларыг олон нийтийн хандивын тусламжтайгаар төлжээ.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ