Залуучууд коронавирусийн эмчилгээнд ашиглах 165 ширхэг аппарат хандивлажээ

Залуучууд санаачлагаараа нэгдэн хандив цуглуулж БНХАУ-аас коронавирусийн эмчилгээнд ашиглах аппаратууд худалдан авчээ. Нийт 59 сая төгрөгийн хандив цуглуулж 165 ширхэг аппарат тээвэрлэн авч ирж аймаг, сумдын эмнэлэгт хүргэсэн байна.

Хандивын аяныг санаачилсан Б.Энхзаяа “Улс орондоо бидний нэгэн адил ажиллаж хөдөлмөрлөөд, туулах амьдралаа уртаар төсөөлж явсан хүмүүс энэ муухай өвчнөөс болж, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн бэлэн бус байдлаас болж амьсгалж чадахгүй хорвоог орхисоор байна. Үүнийг бид зүгээр хараад сууж чадсангүй. Юу байна түүгээрээ гэдэг шиг БНХАУ-аас амьсгалын аппарат судалж хоёр хүнд зэрэг хэрэглэж болох 165 ширхэг аппарат үйлдвэрээс нь захиалж авсан.

Манайх тээвэр зууч, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай юм. Энэ давуу талаа ашиглаад, хэдий хил гааль, тээврийн асуудал хүнд байгаа ч сүүлийн 10 гаруй хоног унталгүй хичээсээр аппаратаа авч ирсэн. Аппарат дутмагаас болж өдөр бүр хүн нас барж байгаа нь маш харамсалтай” гэв.

Хандивын хүрээнд: 

  • Баянхонгор аймагт 34 ширхэг
  • Ховд аймагт 2 ширхэг
  • Хөвсгөл аймагт 4 ширхэг
  • Сэлэнгэ аймаг 2 ширхэг
  • Булган аймагт 26 ширхэг
  • Хэнтий аймагт 10 ширхэг
  • Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 25 ширхэг аппарат гардуулжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn