
БЗД-ийн 14 хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай охин Э болон дүү найман настай Э нарыг 11 настай хамаатны хүү нь олон удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа.
Тэгвэл тухайн хэргийг 11 настай Б үйлдэн, гэмт хэргийн газраас зугтсан байсныг цагдаагийн бие бүрэлдэрүүн шуурхай ажиллаж, баривчилсан байна.
Талийгаач 13 настай охин Э 61 удаа, 8 настай эрэгтэй Э 11 хутгалуулж, 13 настай Э газар дээрээ амь насаа алдсан байна.
Хүүхдүүдийн аав болох “А” нь долоо хоногийн өмнө хөдөө ажил хийхээр явсан бөгөөд ээж нь архины хамааралтай, эмээтэйгээ амьдардаг байна.