Б.Болортуяаг 28 сая төгрөгөөр, багшийг нь 15 сая төгрөгөөр шагнаж, урамшууллаа

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жингийн хүрэл медалийн төлөө Б.Болортуяа Африкийн наадмын аварга Камеруны Жозеф Эмилиенне Эссомбе Тиакотой барилдаж, 14:4 харьцаагаар ялж, хүрэл медаль хүртсэн билээ.

Монголын чөлөөт бөхийн холбооны шинэхэн тэргүүн П.Гансүх “Токио 2020” олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчныг 10 мянган ам.доллараар, түүнийг бэлтгэсэн дасгалжуулагчийг таван мянган ам.доллараар шагнана гэж амлалт өгсөн. Тэгвэл тэрбээр амлалтандаа хүрч, өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингээс хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа болон түүний дасгалжуулагчийг шагнаж, гарын үсэг бүхий батламжийг нь гардуулжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn