Ирэх жил ХААИС-ийг Дархан руу, ШУТИС-ийг Эрдэнэт рүү нүүлгэх шийдвэр гарчээ

2020-10-26

Боловсролын салбар дахь цахим шилжилтийг эхлүүлсэн талаар БШУ-ны Дэд сайд Г.Ганбаяр мэдээллээ.

Энэ үеэр их, дээд сургуулиудыг нүүлгэх ажлын талаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Сошиалд 12 сургуулийг хаах гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Хувийн, төрийн гэлтгүй бүх ИДС-иудын үйл ажиллагааг шалгаж байгаа. Шалгаж байгаа болгоныг хаана гэсэн ойлголж байхгүй. Шаардлага хангаж чадахгүй байгаа, багшгүй, сурагчгүй болчихсон сургуулийг хаана.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Багануур орчимд 100 мянган оюуныг гаргана гэх асуудал яригдсан.  Багануур орчмын зөвхөн дэд бүтцийн асуудал гэхэд 11 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

Шинэ Засгийн газар дээр баруун талдаа Ховд, Дорнод, Эрдэнэт, Дархан, Дорноговь аймаг гээд зургаан байршилд оюутны хотхоны асуудал яригдаж байна.

Ирэх жилдээ багтаан тодорхой их сургуулиудыг нүүлгэнэ. ХААИС-ыг Дархан руу, ШУТИС-ийг Эрдэнэт рүү нүүлгэнэ.

Ховд, Дорнод чиглэлүүд рүү эрүүл мэнд, шинжлэх ухаан, Дорноговь аймаг руу уул уурхайд түшиглэсэн сургуулиудаа гаргахаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа. МУИС-ийг Улаанбаатарх хотдоо байх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ