• 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хлэн НДШ-ийг 8.5 хувиар төлнө

    2020-10-26

    Монгол Улсын Засгийн газраас иргэд, ААН-үүдийнхээ орлогыг хамгаалах үүднээс:

    • НДШ-ээс бүрэн чөлөөлөх
    • Тодорхой ААН-үүдийн ажиллагсдад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэгийг олгосон.

    Ажилгүйдлийн сангаас нийт 7,264 ААН-ийн 80 мянган хүн 200 мянган төгрөгийн дэмжлэгийг авчээ.

    Харин НДШ-ийн чөлөөлтөд 38,398 ААН-ийн 567 мянган хүн хамрагдсан байна. Click To Tweet Аравдугаар сарын 1-нээс эхлэн ААН, ажилтан 5,5 буюу 10 хувиар төлж буй.

    Тэгвэл 2021 оны хувьд эхний хагас жилдээ 8.5, 8.5 хувиар төлөхөөр болсон тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Өөрөөр хэлбэл, ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажил олгогч 8.5 хувь, иргэн 8.5 хувийн шимтгэл төлөх юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ