Саиед Моллай: Дахин нэг машинтай боллоо, үнэхээр сайхан байна

“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саейд Моллай мөнгөн медаль хүртэн билээ.

“Эко кар центр” ХХК-ийн хамт олон дуртай нэг машинаа сонгож авах эрхээр түүнийг шагнаад байсан.

Тэгвэл өнөөдөр автомашиныг нь өөрөөр нь сонгуулан, албан ёсоор гардуулан өглөө.

Түүний сонгосон  Toyota Sai маркийн автомшинд нь гурван жилийн хугацаанд бүх үйлчилгээг үнэгүй хийж өгнө гэж тус компанийн зүгээс мэдэгдсэн юм.

Мөн Бичил глобус Санхүүгийн нэгдлээс таван сая төгрөгийг бэлнээр бэлэглэж, цаашид бүх уралдаан тэмцээнд нь хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Саиед Моллай энэ үеэр “”Эко кар центр” ХХК-ийн хамт олондоо маш их баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ их баярлалаа. Өнөөдөр маш гайхалтай өдөр байна. Дахин нэг машинтай боллоо. Автомашинаа аваад хамгийн түрүүнд фитнесс рүү явна. Яагаад гэвэл би тамирчин хүн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn