Багш нар сурагчдынхаа адил 5 өдөр танхимаар хичээлээ орж, 5 өдөр нь гэрээсээ цахимаар хичээлээ заана

2021-08-05

Ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгийн хүүхдүүд тав хоног танхимаар хичээллэж, тав хоног гэрээсээ цахимаар хичээллэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.

Тэгвэл ийнхүү тав, тав хоногоор танхим, цахим хосолсон байдлаар хичээллэх үед багш нарын ачааллыг хэрхэн хуваах талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан хариулт өгөв.

Багш нарын хувьд сурагчидтайгаа адилхан таван хоног танхимдаа хичээлээ заах бол дараагийн таван өдөр нь гэрээсээ цахимаар хичээлээ заах юм.

УОК, ОБЕГ, ЭМЯ-ны саналыг харгалзан үзэж ийнхүү шийдвэрлэсэн гэлээ.

Холбоотой мэдээ