Д.Нямхүү:Сүүлийн гурав хоногт 11 хүнээс коронавирус илэрлээ

2020-10-26

ЭМЯ-наас коронавирустай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1189 хүнд шинжилгээ хийхэд 1178 хүнээс вирус илрээгүй.  Харин 11 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 24-нд Франкфуртаас ирсэн 14 настай хүү, 46 болон 50 настай, хоёр тээврийн жолоочоос, аравдугаар сарын 22-нд  Алтанбулаг боомтоор орж ирсэн найман хүнээс вирус илэрлээ. Эдгээрээс гурав нь ОХУ-ын иргэн, найм нь монгол хүн.  Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 339 болж, үүнээс 312 буюу 92 хувь нь эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж байгаагийн 20 нь хөнгөн, долоо нь биеийн байдал хүндэвтэр байна ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ