• Хотын шинэ дарга Д.Сумъяабазар 1.9 тэрбумын орон сууц, 563 саяын үнэт эдлэлтэй

    2020-10-26

    Нийслэлийн шинэ удирдлагууд өнөөдрөөс ажилдаа орж байна. Өнгөрсөн баасан гарагт (2020.10.23) Ерөнхий сайдын захирамж гарч, хотын дарга Д.Сумъяабазар тамгаа гардан авав.

    Түүний АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

    УИХ-ын гишүүн болсноос хойш түүний өөрийн орлого 27 саяас 45 сая болон нэмэгджээ.

    • 1.9 тэрбумын нийтийн хоёр орон сууцтай
    • 250 саяын автомашин нэг/Lexus, 570/
    • 265 адуу, 280 хоньтой
    • 563 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй
    • 108 саяын хадгаламжтай

    Анх УИХ-ын гишүүн болохдоо 880 орчим сая төгрөгийн зээлтэй байсан бол өнгөрсөн дөрвөн жилд зээлийн хэмжээ өссөөр 1.3 тэрбумд хүрчээ.

    Тэрээр Баянгол Зочид буудал ХК, Эрдэнэс таван толгой ХК, Нэйшнл Фанд Менежмент ХХК, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк ХХК-иудын хувьцааг тус тус эзэмшдэг байна.

    Эх сурвалж:xacxom.iaac.mn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ