
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд зодоглосон Б.Хонгорзул эхний тойрогт Францын бөх, Европын аваргын хүрэл медальт Матилде Ривиераг ялж, дараах тойрогт Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Японы бөх Рисако Кавайд дийлдсэн.
Улмаар дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Фатүмата Яари Камараг 10-0 харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.
Тэрээр хүрэл медалийн төлөө Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга АНУ-ын Хелен Луйз Марулистай 19.55 цагаас барилдана.
М.Лхагвагэрэл шөвгийн наймд 2020 оны Европын аваргад тавдугаар байр эзэлсэн Германы Геннадиж Кудиновичийг 6-5 харьцаагаар ялж мөн шөвгийн дөрөвт шалгарав.
Тэрээр шөвгийн дөрөвт 2021 оны Пан Америкийн аварга АНУ-ын Габль Дан Стевесонтой барилдана.
Харин дэлхийн медальт Б.Болортуяа олимпийн медальтан болоход ганц ялалт л хэрэгтэй болоод байна. Тэрбээр Эквадорын бөхийг оноогоор цэвэр (15:5) ялснаар хагас шигшээд шалгаран үлдэв. Одоо манай бөх мөнгөн медалийн төлөө Польшийн Р.Засина, Японы М.Мукаида нарын ялсантай барилдана.
Хагас шигшээгийн барилдаанууд 17:15 цагаас эхэлнэ.