
Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу олголт хийгддэг бөгөөд тус журмын 2.16-д Төрийн сангийн газар манай ирүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн дансанд шилжүүлэх. Харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг.
Бид хөл хорионы үед болон Наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олголт хийсэн.
Одоо эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгөний олголт хийнэ.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар