Улаанбаатарыг Сибирийн ойн түймрийн утаа бүрхжээ

Улаанбаатарыг бүрхээд байгаа утаа нь Сибирийн түймрийн утаа, үдээс хойшдоо улам өтгөрнө гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдөр манантай мэт бүрхэг байгаа нь Сибирь Якут орчимд гарсан их хэмжээний ойн түймрийн утаа юм байна. Эргэлдсэн салхины нөлөөгөөр Улаанбаатар хотын чанх хойноос орж ирж байна. Сүүлийн 12 цагийн хиймэл дагуулын зураг, дээр нь улаанаар тэмдэглэсэн нь одоо асаж байгаа гал юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn