
Боловрол, шинжлэх ухааны сайд сайд Л.Энх-Амгалангийн өгсөн мэдээллийг хүргэж байна.
Цэцэрлэгийн 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн цэцэрлэгт нь авна гэлээ. Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд адилхан эхний 5 хоног танхимаар, дараагийн 5 хоног цахимаар гэсэн хуваарийн дагуу хичээллэнэ. Энэ жил ЭЕШ-ыг хойшлуулсан учраас Харин МСҮТ, их сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр болжээ.
Дахиж эрсдэлийн үнэлгээ хийж 2-3 настнуудаа хэзээнээс цэцэрлэгт авахаа аравдугаар сарын эхээр танилцуулна гэв.