Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ фитнессийнхээ төлбөрийг улсаар төлүүлжээ

2020-10-23

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ өөрийн фитнессийн төлбөрөө улсаар төлүүлсэн талаарх мэдээллийг “Шилэн Цогоо” буюу иргэн Б.Цогтгэрэл нээлттэй болгож, мэдээллээ.

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ 14,8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ байгуулжээ. Мөн 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон бөгөөд тэр дундаа өөрөө 45 сая төгрөгийг нь авчээ.

Мөн SHANGRILA SPORT CENTER ийн YOGA өрөөг нэг сараар авахдаа 30 сая төгрөгийн төлбөрийг байгууллагаараа гаргуулсан байна. Нэмээд 100 мянган төгрөгийн membership картныхаа үнийг хүртэл төлүүлжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ