ШУУРХАЙ: Хүүхдүүд таван өдөр нь танхимаар, таван өдөр нь цахимаар хичээллэнэ

Боловрол, шинжлэх ухааны сайд сайд Л.Энх-Амгалангийн өгсөн мэдээллийг хүргэж байна.

1-12 дугаар ангийн сурагчдын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.

БШУ-ын сайд Л.Энх-Амгалан “Нэг жилийн хугацаанд 160-180 хоног танхимаар хичээллэдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломжийн 60 гаруй хувийг алдсан байна. Цар тахлын үед сургууль хаасан нь ганцхан сурлагын хоцрогдол бус  сэтгэл санааны хямралд хүүхдүүд ихээр өртөж байна гэж ЮНЕСКО-гоос дүгнэсэн.

Монгол Улсын хэмжээнд ч энэ асуудал тулгараад байна.

Тиймээс хичээлийн шинэ жилээ есдүгээр сарын 1-нээс эхэлж тодорхой үе шаттайгаар, танхимын болон танхимын бус буюу цахимаар хослуулсан байдлаар эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байна.

ЕБС болон цэцэрлэгүүд адилхан тав хоног танхимаар хичээллэж, дараагийн тав хоног нь цахимаар хичээлээ үзнэ.

Ногоон бүс гэж зарлагдсан газруудад 100 хувь танхимаар хичээллэнэ. Улаанбаатар болон эрсдэлтэй газруудад тав, тав гэсэн байдлаар зохион байгуулна” гэлээ.

Ийнхүү есдүгээр сарын 1-нээс нийслэлд хосолсон хэлбэрээр хичээллэх бол орон нутагт 100 хувь танхимаар хичээллэж эхлэх талаар БШУЯ-наас нэгтгэн мэдээлжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn