С.Чулуун:Экологийн Цагдаагийн албаны дэргэд соёлын хулгайтай тэмцэх нэгж байгуулна

2020-10-23

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр соёлын өвийн дээрэм, хулгайн асуудлыг гишүүд хөндөв.

Соёлын сайд С.Чулуун:

Хамгийн их хулгай, дээрэмд өртсөн салбар бол соёл урлагийн салбар. Зарим хүмүүс түүх соёлын дурсгалыг олоод амралтын газар, байшиндаа тавьчихсан байна, эсвэл сумын төвийнхөө довжоо болгочихсон. Энэ бол төрийн өмч. Энэ асуудлыг цэгцлэх тухай заалт Соёлын өвийн тухай хуу

Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёлын өвийн хулгайн асуудлыг онцгойрч анхаарахыг чиглэлийн байгууллагуудад чиглэл болгосон. Экологийн Цагдаагийн албаны дэргэд соёлын хулгайтай тэмцэх нэгж байгуулахаар ажиллаж байгаа. Дээрээс нь хөдөө орон нутгийнханд соёлын өвийн ач холбогдлыг ойлгулах хэрэгтэй .

Увс аймгийн Зүүнговь сумын малчин Тооёо гэдэг хүн мэдээлэл, өгөөд тэрний дагуу очиж үзэхэд 13 дугаар зууны үеийн цэргийн бүрэн хэрэгслийг олж байсан.

Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсийг урамшуулах хэрэгтэй.

Маш их хэмжээний хулгай явагдаж байгаа. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд бүлэг хулгайч нар Юань улсын үеийн язгууртны 100 гаруй булшийг нэг өвлийн дотор тоносон.  Соёлын яамнаас санхүүжилт гаргаж археологичид ажиллаад ирсэн. Тэд нарын хаяад явсан юмнууд нь ямар гайхамшигтай зүйлс болохыг 16-ны үзэсгэлэнгээр дэлгэнэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ