Б.Хонгорзул эхний өрсөлдөгчөө ялж, шөвгийн наймд шалгарлаа

2021-08-04

Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьж буй улсын аварга, 20 настай Б.Хонгорзул эхний тойрогт Францын бөх, Европын аваргын хүрэл медальт Матилде Ривиератай хүч өрсөлдлөө.

Эл барилдаанд Б.Хонгорзул өрсөлдөгчөө 7:5-аар ялж байхад өрсөлдөгч нь бэртэн, барилдаанаа үргэлжлүүлэх боломжгүй болов.

Францын Матилд Ривиер нуруундаа гэмтэл авсан байж болзошгүй учир барилдаанаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болж ялалтыг Б.Хонгорзулд өглөө.

Б.Хонгорзул шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайтай хүч үзнэ.

Холбоотой мэдээ