
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд зодоглосон С.Батцэцэг хоёр дахь шатанд Нигерийн бөх Блессинг Оборудудудад 7:2 харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизийн тамирчинд 10:1 харьцаагаар С.Батцэцэг ялагдлаа.
Өдгөө 31 настай С.Батцэцэг гурав дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд Лондонгийн олимпын хүрэл медальтай дэлхийн хошой аварга билээ.