Тяньжинаас Улаанбаатар хүртэлх тээвэрлэлт 45-90 хоног саатна

Монголын Тээвэр зуучлалын нэгдсэн холбооноос мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд ” Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа зуучийн компаниудад мэдэгдэж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод Монгол Улс руу ачигдахаар хүлээж байгаа вагон захиалгад орсон 4260 чингэлэг байна.

Тяньжин боомтод тавдугаар сард ирсэн импортын чингэлгүүд бүрэн ачигдаж дуусаагүй бөгөөд зургаа, долоодугаар сарын чингэлгүүд хүлээгдэж байна. БНХАУ-ын Тяньжин боомтод чингэлэг ихээр бөөгнөрч, Монгол Улс руу тээвэрлэгдэх чингэлгүүд 45-90 хоног саатах болоод байна” гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn