Т.Мөнхсайхан:Хил дээр тухайн эмийг ХУУРАМЧ эсэхийг тогтоодог тусгай төхөөрөмжтэй болно

2020-10-23

УИХ-ын нэгдсэн чуулганаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэнхэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хилээр орж ирж буй эмийн чанарт хэрхэн хяналт тавих талаар мэдээллэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Антибиотикт тэсвэртэй нянгийн тархалт нилээд байгаа. Хяналт тавихын тулд цахимжих ёстой. Жорын системийг бүрэн цахим болгож байгаа. Аль ч шатны, аль ч эмнэлэгт жор бичүүлэхэд жор нь эмийн санд нь цахимаар очдог болно.

Жоргүй тохиолдолд антибиотик олгодогт хяналт, хариуцлага тооцох Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулна. Цаашдаа антибиотикийн хэрэглээ дээр хяналт тавих боломж ирэх жилээс бий болж байна. Манай улсад эмийн найрлагыг бүрэн тогтоодог олон улсын түвшний лаборатори байдаггүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг дээр эмний чанарыг тогтоодог олон улсын түвшинд хүрсэн лабораторитой болно. Хилээр орж ирж байгаа эмнүүдэд Эрүүл мэндийн яам, хөгжлийн төвөөс чанар, стандартын шаардлага хангаж буй лицензээ авч ирж орж ирж байгаа. Хил дээр эмийг хянадаг үнэхээр үйлдвэрийн эм байна уу, хуурамч эм байна уу гэдгийг тогтоодог төхөөрөмжийг шийднэ. Ингэснээр стандартын бус, хуурамч эм багасна”

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд “Монгол Улсад нийт 6,000 орчим хэрэглэдгээс зайлшгүй шаардлагатай 2,000 эм байдаг. Үүнээс урт хугацаандаа хэрэглэж байх ёстой эмэнд:

  • Сүрьеэ өвчтэй хүмүүс 2,249
  • Хавдрын дараахь эмчилгээг 6,278
  • Чихрийн шижин 6,884

Нийт 67,839 хүн тогтмол эм хэрэглэх шаардлагын дагуу эм хэрэглэдэг. Даатгалын хувьд 2019 оны есдүгээр сарын байдлар 724 мянган хүн хөнгөлөлттэй эм хэрэглэж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Тэгж л үзээрэй сайд минь . Эмнэлэгт хэвтэж байхад бие өвдөөд гэсээ нэг ягаан эм өгсөн өвчин намдаагч гээд тэгтэл Хятадын баталгаагүй ибофорпен юм бна лээ сүүлд мэдэрнээ. Хамаг бие дотор гадаргүй цэврүү үүсч нөгөө ертөнцөд явахаа шахсан . Миний дархлаа ч О байсан бололтой тэр үед . Харшилсан л юм бна лээ . Цэврүү нь эдгэхээр бор бор сэвх шиг толбо биед үүссэн . Бүтэн жил хар талх хар цай ; нүүрсэн эм ууж гайгүй болсон . Хамгийн чухал асуудал шүү. Монополь 5 эмийн компани маш их ашиг олдог . Бид ч эмийг чихэр шиг идэх юм . Сүүлдээ эмийн сан ажиллуулбал түрээсээ өгөөд сард 2-3 саяийн ашиг олдог гэж хүмүүсийн дунд яриа гарсан шүү. Тэгэхлээр манайд эм; эмнэлгийн хэрэгслээс ямар их ашиг олдог нь харагдаж байна . Сайн хяна; бүү давраа . Жишээ хэлье; Ээж маань панангин 50 ш сар болгон уудаг . Хөнгөлөлттэй эмнээс хасагдсан . Гэтэл Монос оруулж ирдэг гэхээр Моносын сүлжээ аптекаас асуухаар 15.0-17.500 байх юм . Санамсаргүй яваад ТБДАндуудын баруун талын үйлчилгээний байгууллагын аптекаас асуусан 13.700 гэж байсан . Тиймээс оруулж ирдэг Моносынх үнэтэй болж байгаа биз дээ. Эмээр маш их шулдаг 

Холбоотой мэдээ