ЦИРКЧИД:Зүгээр нэг сумо барилддаг нөхрийг бүхэл бүтэн улсаараа, Ерөнхийлөгч нь ч дийлдэггүй юм байна

2020-10-23

Циркчид мэдээлэл хийлээ. Циркчид АСА циркийг нураасан, циркийн гэх юу ч үлдээгүй учраас хоосон дээврийг буцааж авахгүй гэв. Харин зураг төсөл нь хийгдчихсэн циркийн сургууль, циркийн ордныг барих санхүүжилтыг шийдэж өгөхийг хүслээ.

Монголын циркчид дэлхийн 150 орноос гуравдугаарт жагсдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд 120 олон улсын тэмцээний 100-д нь түрүүлжээ.

Бид орон байргүй хирнээ 13 жилийн турш монгол циркийн урлагаа дэлхийд таниулсаар байхад төр засаг нь дэмжихгүй, байр саваар ч хангахгүй юм

Манай циркчид одоо хүртэл төр засаг нь харчих юм билүү, АСА Цирк нь 13 жилийн дараа алдаагаа ухаарчих юм болов уу гэж найдлага тээсээр байна. Циркийн урлагаас өөр ямар ч мэргэжлийн олон улсад хүлээн зөвшөөрөөгүй. Дэлхийн 150 орноос монголчууд ур чадвараараа гуравдугаар жагсдаг. Дэлхийн бүх том циркүүд монгол циркчдийг авахыг хүсдэг. Гадаад улсуудад хэдэн тэрбумаар нь гаргаж өгчихдөг байхад манай төр засаг бид нарыг нохой шиг үздэг. Жинхэнэ гадаад улсад Монгол Улсынхаа нэрийг мандуулж байгаа хүмүүсийгээ тоохгүй юм. Дэлхийн А зэрэглэлийн тэмцээний алт, гранпри шагналыг удаа дараа авсан. Нийт 20 тэмцээнээс сүүлийн 10 жилд 120 тэмцээнээс 100 орчим алт, мөнгө тэмцээнийг эх орондоо авч ирсэн.

Нэг сумо барилддаг хүнийг бүхэл бүтэн улсаараа, Ерөнхийлөгч нь ч дийлэхгүй байна.

Тэгж дийлэхээ байчихсан юм бол сургуулиа барьж өгөхийг хүсч байна.

Бид АСА циркийг эргүүлж авахгүй

Румын Улсын буцалтгүй тусламжаар барьсан циркийг буцаагаад өгье гэсэн ч авахгүй. Юу авах юм, хоосон дээвэр авах юм уу? Та нар жаахан тэвч гээд байдаг. Гэтэл бид бүтэн 13 жил хүлээлээ. Тэд нар тэндээ шоу бизнесийн төвөө л нээнэ.

Манеж гэж зүйл байхад бид залуучуудыг бэлтгэл хийлгэхийн тулд дуугай байж тэвчдэг байсан.

Харин циркийг нурааж, циркийн зориулалттай хана, тааз, шалнаас татдаг мэргэжлийн зүйлс байхгүй боллоо. Магадгүй АСА цирк маш гоё болж болох ч циркийн зүйл хийх ямар ч боломжгүй болж байна.

Төр засаг маань биднийг харж үзэхгүй бол бид гадаадын циркчид болохнээ

Бид нар дулааны улиралд хоёр жижиг заал, нүүдлийн цирк дотроо бэлтгэлээ хийж байгаа боловч хүйтэрч байгаа учраас хийх боломжгүй болж байна. Барилга, байгууламж, залуучуудыг бэлтгэлээ хийх стандартын шаардлага хангасан барилгаар хангаж өгөхийг хүсч байна.

Төр засаг бодлогоо барьж чадахгүй байгаа учраас чадварлаг боловсон хүчнээ гадаад улсуудад алдаж байна. Төр засаг маань биднийг харж үзэхгүй бол бид гадаадын циркчид болохнээ.

Бид орон байргүй хирнээ 13 жилийн турш монгол циркийн урлагаа дэлхийд таниулсаар байхад төр засаг нь дэмжихгүй, байр саваар ч хангахгүй юм.

Урлагийнхаа тоонд багтаадаг юм бол төр засаг минь бидэнд гэрэл гэгээ хайрлаач ээ гэж хүсч байна.

  • Циркийн сургуулийг Циркийн консерваторын эзэмшлийн газар дээр бариулах
  • Голомт буюу хуучин циркийн байран дээр циркийн ордныг байгуулж өгөхийг шаардаж байна.

Бид хэзээ ч зогсохгүй, харин улс орон маань өөрсдийн брэнд болсон урлагаа дэмжиж ажиллахыг хүсч байна.” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ