
2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг ирэх долоо хоногт цахимаар бүртгэх тухай БШУЯ-наас мэдээлжээ.
Тодруулбал, наймдугаар сарын 9-нөөс цахимаар бүртгэх бөгөөд бүртгэлтэй холбоотой заавар болон холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газраас бэлтгэж байна.
Энэ долоо хоногт багтан эцэслэж, цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ.