Токио-2020: М.Анхцэцэг олимпод дөрөвдүгээр байранд орлоо

2021-08-02
Хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй М.Анхцэцэг огцом өргөлтөө хийж дууслаа. Манай тамирчин эхлээд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм.
Тэрбээр гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болгов. М.Анхцэцэгийн хувьд одоогоор тавдугаар байрт явна. Түүний өмнө БНХАУ (120 кг), Доминикан (116 кг), Эквадор (113 кг), Венесуэлийн тамирчид (112 кг) бичигдэж байна.
Түлхэлттэй өргөлтөөр М.Анхцэцэг сүүлийн оролдлогоороо 147 кг-ыг өргөж чадалгүй нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд орлоо.
Эх сурвалж: МҮОХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ