С.Амарсайхан: Халдварт өвчний нөхцөл байдал илүү хүндэрч болзошгүй

2021-08-02

Шадар сайд С.Амарсайхан Зам-Үүдэд ажиллах үеэрээ хил, гаалийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг үүрэг болголоо.

Шадар сайд С.Амарсайхан:

Халдварт өвчний нөхцөл байдал илүү хүндрэхийг үгүйсгэхгүй. Ямар шинэ төрөл гарч ирэхийг мэдэхгүй.

Тийм учраас ямар ч нөхцөлд хил, гаалийн үйл ажиллагааг хэвийн , тасралтгүй явах чиглэлээр богино, дунд, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Зөвхөн хилийн ачаа, тээврийн 100 машинаас шалтгаалж хүнс барааны үнэ өсдөг ордог, эдийн засгийн хямралд ордог, хүнс барааны хомсдолд ордог байдлаас гарахын тулд Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажиллагааг хамгийн богино хугацаанд жигдрүүлэх шаардлагатай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ